Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
6 сарын 18, 2020

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 17-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.

Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авсан бөгөөд нийт 4 өмгөөлөгч, 125 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.