Даваа гаригаас үйл ажиллагааг нь нээх салбаруудыг танилцуулж байна
1 сарын 9, 2021

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.

Тодруулбал, захирамжийн хавсралтад тусгаагүй чиглэлийн үйл ажиллагааг нээж байгаа. Арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ зохицуулалт хэрэгжиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамж гарна" гэв.

Даваа гаргаас дараах 18 чиглэлээс бусад салбарын үйл ажиллагааг нээнэ.



Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.