Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа
1 сарын 21, 2021

2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.