Коронавирусийн халдвартай нэг иргэн нас баржээ
2 сарын 18, 2021

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж байсан нэг хүн эндсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр "Тухайн хүний биеийн байдал нэн хүнд байсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош батлагдсан. Халдвартын клиникт ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд ирж хэвтсэн бөгөөд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:56 цагт нас барлаа. 

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан" гэдгийг хэллээ.