Нийт 48 хүнээс шинээр халдвар илэрлээ
3 сарын 2, 2021

Өчигдөр 13,108 хүний сорьцод шинжилгээ хийхэд 48 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 3,000 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 31 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,330 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 77.6 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 655 хүн эмчилгээнд байна. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 574
  • Хүндэвтэр 71
  • Хүнд 9
  • Маш хүнд 1 хүн байгаа юм.