Өчигдөр 13,381 иргэнд коронавирусийн эсрэг вакцин хийснээр дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 126,449 болов
3 сарын 16, 2021

Нийслэлд өчигдөр дархлаажуулалтын 40 цэгт 74 багийн 561 эмч ажилтан ажиллажээ. Энэ өдөр 13,381 хүнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-наас хойш нийт 126,449 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.