Улсын хэмжээнд 323690 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ
4 сарын 2, 2021

Улаанбаатар хотод 2021.04.01-нд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж 10876 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан байна.  Харин хөдөө орон нутагт нийт 1364 хүнийг хамруулснаар нийт 14408 иргэнийг дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 323690 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. Харин өнөөдөр /2021.04.02/дархлаажуулалтын 40 цэг ажиллах юм. Иргэд өөрийн оршин суух харьяа дүүрэгт ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой.

Мөн өнөөдөр нийслэлд Covid-19-ийн шинжилгээ авах 11 цэг ажиллана. Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд зайлшгүй шаардлагатай /яаралтай эмнэлэгт хэвтэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох гэх мэт/ иргэдэд үйлчлэхээр болжээ. Бусад тохиолдолд иргэд eruul.gerege.mn-ээр цаг авч, шинжилгээнд хамрагдах юм.