Булган, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна
4 сарын 3, 2021

Коронавирусийн халдвар аймгуудад тархаад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд нийт 16 аймагт COVID-19 зөөвөрлөгдсөн. Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7 аймагт 39 тохиолдол батлагдсан бол 9 аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

Халдвар бүртгэгдээгүй аймгуудад:

  • Архангай
  • Баянхонгор
  • Говьсүмбэр
  • Дархан
  • Завхан
  • Сүхбаатар
  • Төв
  • Увс
  • Хэнтий оржээ.

Харин Булган, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна.