Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг аравдугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ
7 сарын 20, 2021

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг БШУЯ-нд өчигдөр албан бичгээр ирүүлжээ. Боловсрол, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гуравласан уулзалтыг зохион байгуулсан.

ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Боловсролын хүрээлэн Бүгд Найрамдах Солонгос Улс болоод дэлхий дахинд авахаар төлөвлөсөн шалгалтын хуваарийн дагуу 78 дугаар шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 17-нд авахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.