Эмнэлгийн анхан шатны тусламж яаралтай үзүүлэх сургалт болж байна
9 сарын 15, 2021

НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас нийслэлийн хүрээний анги салбаруудын алба хаагчдад зориулан зохион байгуулж байгаа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт үргэлжилж байна. Сургалтаар амилуулах суурь тусламж, аврах амьсгал хийх аргууд, яаралтай анхны тусламж үзүүлэх, боолт хийх аргууд, биеийн халуун хэмжих арга зүй, амин үзүүлэлтийг хэмжих арга зүй, үе мөчдийн тасралт, ясны хугаралтын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, ясны гэмтэл, гэмтлийн мултралын үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, гэмтэгсдийг зөөж тээвэрлэх зарчим сэдвүүдээр мэдлэг олгож байгаа юм. Аливаа гамшгийн үед болон  иргэд, олон нийтэд аюул учирсан тохиолдолд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус сургалт ирэх аравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах ангиас мэдээллээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.