Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, нийт 5,154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины
- I тунг 134,
- II тунг 547,
- нэмэлт сэргээх тунг 3,611 хүн хийлгэсэн буюу нийт 4,292 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь байна. Мөн 2,851 жирэмсэн эх, 12-15 насны 64,776, 16-17 насны 25,652 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/i9wy3d_241818610_3008565799420379_2205721813188442937_n_ph.jpg)
1
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/ljiovx_242005188_3008565826087043_2634341454273979261_n_ph.jpg)
2
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/0d08d5_241831574_3008565669420392_8708939487767846821_n_ph.jpg)
3
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/5ojg5y_241964466_3008565846087041_3248824076049877215_n_ph.jpg)
4
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/pxia8j_242027337_3008565749420384_4086688354112465313_n_ph.jpg)
5
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/xx7fgp_241991415_3008565726087053_2003380157674778969_n_ph.jpg)
6
![Зураг](https://content.ikon.mn/news/2021/9/17/oi8w58_242052526_3008565649420394_4630366632434569971_n_ph.jpg)