"Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим орчинд юу үзэж, ямар хүмүүстэй харилцаж байгааг хянах, дэлгэц ашиглалтын дүрэм тогтоох хэрэгтэй"
9 сарын 27, 2021
Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж бүх нийтийн бэлэн байдал тогтоосон байгаа энэ үед хүүхдүүд онлайн хичээл, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох, тоглох зэргээр дэлгэцийн хэрэглээ илт ихсэж байна.  
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар гэртээ дэлгэц ашиглалтын дүрэм тогтоох, хүүхдээ цахим орчинд юу үзэж, ямар хүмүүстэй харилцаж байгааг хянах, интернет орчинд хэрхэн аюулгүй байх талаар зааж сургах хэрэгтэй.
  • 1 хүртэлх насны хүүхэд утас, телевиз үзэхгүй,
  • 2-4 настай хүүхэд хамгийн ихдээ нэг цаг дэлгэц ашиглах,
  • 5-аас дээш настай хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хянаж, хязгаарлах нь зүйтэй гэж ЭМЯ мэдээлэв. 

"Хүүхэд зурагт, гар утас үзэхдээ биеэ эвхэж суудаг. Энэ үед булчин чангарч, тархинд "Стресстэж байна" гэх дохио очих ба цусанд стрессийн даавар ялгарна. Хүүхэд өөрөө ч мэдэлгүй зурагтын өмнө стресстээд сууж байна гэсэн үг. Хэрэв хүүхдийг зурагт, утас үзэж байхад нь унтраа, боль гэвэл эсэргүүцэн дайрах хувилбарыг сонгох нь элбэг байдаг.

Хүүхдээ "Үгүй" гэж хүчтэй эсэргүүцэхэд нь эцэг, эхчүүд орхисоор байвал стрессийн даавар ялгарсаар дархлааны систем унана" хэмээн сэтгэл зүйч зөвлөдөг. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.