Өнөөдөр дархлаажуулалтын 35 цэг ажиллана
10 сарын 20, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та 09:00-17:00 цагт өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1,217 буюу нийт 1,420 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь болжээ. Мөн 2,939 жирэмсэн эх, 12-15 насны 67,364, 16-17 насны 26,456 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.