Хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал хэвлэгджээ
12 сарын 3, 2021

Шинжлэх ухааны академиас хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч иргэн болон хүмүүжихэд нь дэм болох зорилгоор жил бүр Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эмхэтгэн гаргадаг уламжлалтай. Тус номын 2020, 2021 оны дугаарыг танилцуулах ажиллагаа өнөөдөр болж байна. Шинжлэх ухаан танин мэдэхүйн номоос 2020 онд 13 цуврал, 2021 онд 14 цувралыг Шинжлэх ухааны академийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бичиж, олон нийт, хүүхэд залуучуудад зориулан хэвлүүлж түгээхэд ийнхүү бэлэн болоод байна.

Танин мэдэхүйн цувралуудад Монгол мэндчилэх ёсон, Монголчуудын бичгийн хэрэгсэл, Сонирхолтой биохими, Ургамлын эрдэс бодисын хооллолт, Пробиотик бидний амьдралд гэх мэтчилэн сэдвүүдийг хүүхдүүдэд ойлгомжтой байхуйц энгийнээр тайлбарлан бичжээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.