"Toyota" үйлдвэрлэлээ бууруулна
4 сарын 13, 2022

Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Toyota Motor” ирэх тавдугаар сард дэлхийн даяар автомашиныхаа үйлдвэрлэлийг 700 мянга буюу анх төлөвлөсөн түвшнээс 10 хувиар бууруулахаар болжээ. Япон дахь үйлдвэрүүдийн автомашины үйлдвэрлэл бага зэрэг буюу ойролцоогоор 200 мянгаар буурах аж. Ирэх сард “Toyota”-гийн гадаад орнууд дахь үйлдвэрүүдийн конвейероос 500 мянган автомашин гарах ёстой бөгөөд энэ нь таамаглаж байснаас 100 мянгаар бага юм байна.


Үйлдвэрлэлээ ийнхүү бууруулах болсны шалтгаан нь ОХУ Украин руу довтолсны дараа, түүчлэн Хятад зэрэг зарим улсад коронавирустэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг дахин авсны улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсантай холбоотой байна. 2021 онд “Toyota” компани 10 495 548 автомашин борлуулсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Мөн шинэ автомашины үйлдвэрлэл нь 2020 онтой харьцуулахад 9.4 хувиар өсөж, 10 076 246-д хүрчээ.