Саид Моллай Азарбажайн улсын нэр дээр барилдах нь батлагдлаа
5 сарын 5, 2022

Жүдоч Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын шигшээ багийг төлөөлөн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл илгээгээд байсан билээ. Тамирчныг хүсэлтийнх нь дагуу Баку хотод урьж, тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн цугларалтад оролцож, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.

Азербайжаны жүдо бөхийн холбоо өдгөө Сайд Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж өчигдөр эцсийн шийд нь гарсан байна, Улмаар Саид Моллай Азербайжан улсын төлөө барилдахаар болжээ. Ийн түүний нэрийг олон улсын жүдо бөхийн холбооны сайт дээр Азербайжаны жүдо бөхийн шигшээ багт оруулсан байна. Тэрбээр 81 кг-ын жинд барилдаж буй бөгөөд одоогоор 2994 оноотой долдугаар байрт эрэмблэгдэж байна.