Нийслэлийн Засаг дарга Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа
8 сарын 23, 2022

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Японы  Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши Мотоо тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироки нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн П.Анужин, Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нарын төлөөлөгчид байлцлаа.