Өнөөдрийн байдлаар 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг нь шилжүүлээд байна
1 сарын 19, 2023

"Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна" хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг арилжааны банкнуудад хуваарилжээ.

Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат системээр дамжуулан гүйцэтгэдэг байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр уг системийг 2019 онд нэвтрүүлжээ. Ингэснээр хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай шилжүүлэх боломжтой болсон байна.