Хугацаат цэрэг амиа хорлон нас баржээ
3 сарын 1, 2023

  Төв аймгийн Алтанбулаг сумын Зэвсэгт хүчний жанжин штабын 311-р анги Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд  хугацаат цэрэг амиа хорлож, нас баржээ. 

Тус хэрэг хоёрдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Талийгаач 22 настай, Улаанбаатар хотоос цэргийн албанд татагдан, тус ангид хуваарилагдсан байжээ.

Өмнө нь энэ цэргийн ангид цэрэг зодож, дэглэсэн, цэрэг оргосон, зэрэг асуудлууд гарч байсан байна.