Дулааны шугам сүлжээний худгаас нас барсан иргэнийг гарган авчээ
3 сарын 9, 2023

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

 Цагдаагийн байгууллага тус дуудлагыг энэ сарын 6-ны өдрийн 16:27 цагт хүлээн авчээ.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 3 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хүйс, харьяалал нь тодорхойгүй 1 хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.