Хөвсгөлд энэ жилийн анхны бороо оржээ
3 сарын 9, 2023

Хөвсгөл аймгийн төв  Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумдын нутгаар энэ оны анхны бороо өнгөрсөн шөнө орлоо гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн тус газраас энэ сарын 9-ний 13.30 цагт цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэв.

Өнөөдөр Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч байна. Иймд эдгээр аймгийн нутгаар замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдаж болзошгүй байгаа тул хөдөө орон нутгийн замд зорчиж буй тээвэрчид автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой зорчихыг ЦУОШГ-аас анхааруулж байна.