Чех улсад алга болсон монгол иргэний цогцсыг “Лаби“ голоос олжээ
3 сарын 23, 2023
БНЧУ-д Монгол Улсын иргэн сураггүй алга болоод 47 хоног өнгөрсөн. Алга бойлсноос хойш эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулж өнөөдөр тухайн эмэгтэйг "Лаби" голоос нас барсан байдалтай олжээ.
Энэ талаар Монгол Улсын ГХЯ-аас тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хувь хүний нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.