22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 машинаар бусдыг мөргөж амийг нь хохироожээ
5 сарын 11, 2023

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны 2:20 цагт Булган аймгийн Бүрэгхангай сумын гурав дугаар баг Их тохойрол гэх газар эрэгтэй хүн автомашинд дайруулж нас барсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад СБД-ын 16 дугаар хороо тоотод оршин суух 35 настай эрэгтэй Г-г Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр багт оршин суух 22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон байна. Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.