Цагдаагийн байгууллага хүүхэд төөрхөөс урьдчилан сэргийлэх 10000 ширхэг бугуйвч тараана
6 сарын 1, 2023

 Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Цагдаагийн байгууллага “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагаас хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор QR кодтой, асран хамгаалагчийн утасны дугаар бичих боломжтой 10.000 ширхэг бугуйвчийг тараах юм байна. Тус арга хэмжээ өнөөдөх 11:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.