ЭЕШ энэ сарын 15-нд түүхийн хичээлээр эхэлнэ
6 сарын 5, 2023

Улсын хэмжээнд энэ жил 34 мянга 117 хүүхэд арванхоёрдугаар ангиа төгсөж байна. Төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) тов албан ёсоор гарчээ. Тодруулбал, ЭЕШ энэ сарын 15-18-нд зохион байгуулагдах хуваарьтай байна. Ингэхдээ шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлийн шалгалт авах аж.