Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар ажиллахаар болжээ
10 сарын 12, 2023

Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонголоо.

Уг хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар аравдугаар сарын 5-нд томилогдсон юм.

Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлав.