Уртын дуу, хөөмий хосолсон “Нандин” тоглолт болно
4 сарын 16, 2018

Уртын дуу, хөөмий хосолсон  “Нандин” уран бүтээлийн тоглолт энэ сарын 14-ний 19.00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Park Castle-д болно.

Уртын дуу, хөөмийн өв соёлыг үргэлжлүүлэн дэлхийд дуурсгаж яваа МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран тус тоглолтыг хийнэ.

Хөөмийч А.Ундармаа нь цөөн эмэгтэй хөөмийчдийн нэг бөгөөд тэрбээр саяхан БНСУ-д Хөөмий судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад иржээ.

“Нандин” уран бүтээлийн тоглолтод ардын болон уртын дуунуудыг этник хэлбэрээр дуулахын зэрэгцээ, монгол хүний сэтгэл хөдлөлийн дуу авиаг хөөмийн хэмнэлд оруулан ятга хөгжимтэй хослуулан сонордуулах аж.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.