ОНЦЛОХ Ч.Хүрэлбаатар: Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахааргүй болсон
2 сарын 28, 2020

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх гэж байна.

Өнөөдрийн хуралдаанд эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд танилцуулсан билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар" Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Эдийн засгаас дэмжих үүднээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага ханган нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлнэ. Ингэхдээ хилээр гараад тэр өдөртөө буцаж орж ирсэн байх зэрэг шаардлага тавьж байгаа.

Хоёрдугаарт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй торгуулийг авахааргүй болсон. Үүнийг УИХ-аар шийдвэрлэнэ.

ААН-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр доголдож байгаа үед торгууль ногдуулахгүй байх хууль эрх зүйн шаардлага үүсч байна. Энэ асуудлыг асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлэнэ.

Энэ хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсээр үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд зориулсан зохицуулалт.

Улсын төсвийн тодотгохгүй" гэлээ.