ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол болж байна
6 сарын 10, 2020

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол Төрийн ордонд болж байна.

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нийт 19 хүн нэр дэвшиж буй бөгөөд томилгооны сонсгол хоёр өдөр үргэлжилнэ. Сонсгол дууссаны дараа “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын баг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хүргүүлэх юм. Улмаар Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч хуулийн шаардлага хангасан эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 06-ны 4 тоот тогтоолоор “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус ажлын багт 24 хүн нэр дэвших хүсэлт ирүүлснээс 5 нь хууль зүйн дээд боловсролтой байх, эрх зүйч мэргэжлээр 10-аас доогүй жил ажилласан байх зэрэг шаардлагыг хангаагүй хэмээн ажлын баг үзэж хассан. Ийнхүү доорх нэр бүхий 19 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм.

Үүнд:

1.Г.Мөнхзул

2.Г.Агар-Эрдэнэ

3.Б.Энхболд

4.Ш.Цогбаатар

5.П.Оюунчимэг

6.З.Өнөржаргал

7.Б.Өнөрмаа

8.М.Гантулга

9.Г.Наранбаатар

10.Т.Ихтамир

11.Б.Баттулга

12.Б.Нармандах

13.С.Энхцэцэг

14.Ж.Хунан

15.Г.Нарантуяа

16.Д.Сүнжид

17.Д.Цэнд-Аюуш

18.С.Энхбаяр

19.Ц.Адьяахишиг


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.