Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчил илэрчээ
11 сарын 17, 2020

Цагдаагийн байгууллагад өчигдрийн байдлаар нийт 739 дуудлага ирсэн байна. Үүнээс зөрчлийн 312, эрүүлжүүлэх байранд 93 хүн, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 52, гэмт хэргийн шинжтэй 25 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мөн хатуу хөл хорионы энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10, гэмтэл авсан 10, танхайрсан 56, хулгайлах ес, хүний биед халдсан 22, тав тух алдагдуулсан 47 дуудлага бүртгэгдсэн байна.