Анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Цэцийн байранд залав
1 сарын 13, 2021

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийн хуулбарыг Үндсэн хуулийн цэцийн ордны Хүндэтгэлийн танхимд өнөөдөр/2021-01-13/  заллаа.

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан билээ. Түүгээр  Бүгд Найрамдах улс, түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулийн хэмжээнд тунхагласанд түүхэн онцгой ач холбогдол нь оршиж  байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн орчин үеийн  шинэ түүх,  Үндсэн хуульт ёс үүсч хөгжих суурь нь ийнхүү 1924 оны Үндсэн хуулиас эхлэлтэй.

Өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн  хамгийн том хувилбарыг залсан билээ. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.