МАН-ын УЗ-ийн хурлаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ
1 сарын 21, 2021

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын огцрох, чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ. Үргэлжлүүлэн 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийг Ерөнхий сайдын өрөөнд хуралдуулахаар товлосон байна. Уг хурлаар дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.

Шадар сайдаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нэрлэгдэж байгаа бол Эрүүл мэндийн сайдын албан тушаалын төлөө намын эмэгтэй гишүүд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна.