Токиогоос 146 иргэн эх орондоо ирнэ
3 сарын 11, 2021

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт газардах хуваарьтай байна. Уг онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ. 

  • Японоос 94
  • АНУ-аас 40
  • Австралиас 5
  • Өмнөд Суданаас 4
  • Папуа Шинэ Гвинейгээс 2
  • Малайзаас 1 иргэн ирэх юм.

Эдгээр иргэнийг Парк, Би жи, Альфа зочид буудалд тусгаарлана. Харин шалтгаанаар үзвэл

  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 96
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 39
  • эрүүл мэндийн шалтгаантай 6
  • жирэмсэн 4
  • өндөр настан 1 иргэн байна.