“Эхлэл брэнд” ХХК-ийг нэг сая төгрөгөөр торгожээ
4 сарын 13, 2022

“Эхлэл брэнд” ХХК-ийн “Эхлэл” брэндийн гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг “Ehlel Plaza” пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэсэн. Фейсбүүк, цахим хуудаст байршуулсан үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компаний хууль ёсны төлөөлөгч Ц-г нэг сая төгрөгөөр торгожээ.

Иймд иргэн, хуулийн этгээд бүр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг ажилтнууддаа мэдээлж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.