ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна
4 сарын 7, 2021

ЭЕШ-ын бүртгэл цахимаар явагдаж байгаа билээ. 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас"-ны "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм.

Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж хэвлэж авах боломжтой. ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдах тул бүртгэл дуусахаас өмнө ЭЕШ-даа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулав.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.