12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь өчигдөр вакцины эхний тундаа хамрагджээ
6 сарын 29, 2021

Манай улсад КОВИД-19-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25,038 хүүхэд өвчилжээ. Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,

  • 0-4 насны 5690
  • 5-9 насны 8000
  • 10-14 насны 7597
  • 15-17 насны 3571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. 

Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр "Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Өчигдөр 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа" хэмээн хэллээ.