1171 тохиолдол шинээр батлагдаж, 3489 иргэн эдгэрчээ
7 сарын 19, 2021

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1171 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 148,424 болжээ

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 544 нь нийслэл хотод,
  • 627 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 3,489 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,013 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,175 хүн гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,897
  • Хүндэвтэр- 3,016
  • Хүнд – 892
  • Маш хүнд - 208 хүн байна.