Өчигдөр 5,382 иргэн коронавирусийн эсрэг вакцины III тунг хийлгэжээ
9 сарын 14, 2021

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 6,309 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. 

Үүнээс

  • 202 нь I тунг
  • 725 нь II тунг хийлгэсэн бол
  • нэмэлт сэргээх буюу III тунг 5,382 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,831 жирэмсэн эх, 12-15 насны 64,045, 16-17 насны 25,457 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэхэд иргэдэд

  • коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.