УИХ-д АНХ удаа сонгогдож буй 32 эрхэм
6 сарын 30, 2020

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар парламентад орж ажиллахаар болж буй 76 хүний 38 нь өмнөх парламентаас улиран сонгогджээ. Харин үлдсэн 38 хүнээс 32 нь өмнө нь УИХ-д орж ажиллаж байгаагүй цоо шинэ хүмүүс байгаа бол зургаа нь өмнө нь УИХ-д орж ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна. 

МАН-аас л гэхэд 24 хүн шинээр сонгогдсон бол АН-ын авсан 11 суудлын долоод нь цоо шинэ хүн орж ажиллах нь. Тус намаас Б.Пүрэвдоржоос бусад нь шинэ хүн. Гэхдээ гурав нь өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай байна. 

Хоёр том намаас гадна энэ удаагийн УИХ-д Зөв хүн электорат, Та бидний эвслээс болон бие даан дэвшсэн тус тус нэг хүн сонгогдоод буй. Тэрний хоёр нь буюу Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар өмнө нь УИХ-д ажиллаж байсан бол Т.Доржханд анх удаа сонгогдож байна. 

УИХ-д өмнө нь ажиллаж байсан гишүүд:

  1. Н.Алтанхуяг
  2. С.Ганбаатар
  3. Ж.Сүхбаатар
  4. Д.Бат-Эрдэнэ
  5. С.Одонтуяа
  6. Д.Ганбат
2016 оны сонгуулиар УИХ-д 39 хүн цоо шинээр сонгогдсон буюу талаас илүү хувь нь шинэчлэгдэж байсан гэдгээрээ хамгийн дээд амжилтад тооцогдож байв. Харин энэ удаа өмнөх парламентын амжилтыг ахиулж чадаагүйг дээрх тоо харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ-ын гишүүдийн 42% нь шинэчлэгдэж, ийнхүү 32 хүн анх удаа парламентад сонгогдон орж ирж буй юм.
ХҮСНЭГТ 1. 2020-2024 ОНД УИХ-Д ОРЖ АЖИЛЛАХААР БОЛЖ БУЙ ЦОО ШИНЭ ХҮМҮҮС
Овог, нэрӨмнөх албан тушаалНам
1Телуханы АУБАКАР Монгол Ардын Нам
2Цогт-Очирын АНАНДБАЗАР"Сод Монгол Групп"-ийн Ерөнхийлөгч Монгол Ардын Нам
3Цэдэвийн СЭРГЭЛЭНХил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсанМонгол Ардын Нам
4Төмөртогоогийн ЭНХТҮВШИНДорноговь аймгийн Засаг даргаМонгол Ардын Нам
5Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ"Жем Групп"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчМонгол Ардын Нам
6Балжиннямын БАЯРСАЙХАНБСШУСЯ-ны Төрийн нарийн бичигМонгол Ардын Нам
7Гочоогийн ГАНБОЛДӨвөрхангай аймгийн Засаг даргаМонгол Ардын Нам
8Нанзадын НАРАНБААТАРӨмнөговь аймгийн Засаг даргаМонгол Ардын Нам
9Чинбатын УНДРАММУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, Дэд профессорМонгол Ардын Нам
10Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР"Сөүл групп"-ийн ерөнхийлөгчМонгол Ардын Нам
11Жигжидийн БАТЖАРГАЛТөв аймгийн Засаг даргаМонгол Ардын Нам
12Гонгорын ДАМДИННЯМ"Прокон Майнинг Монголиа" компанийн захиралМонгол Ардын Нам
13Дамбын БАТЛУТОрхон аймгийн Засаг даргаМонгол Ардын Нам
14Сайнбуянгийн АМАРСАЙХАНУлаанбаатар хотын захирагчМонгол Ардын Нам
15Цэндийн САНДАГ-ОЧИРБагануур дүүргийн Засаг даргаМонгол Ардын Нам
16Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭНХавдар судлалын үндэсний төвийн захиралМонгол Ардын Нам
17Энхтайваны БАТ-АМГАЛАНБЗД-ийн НИТХ-ын төлөөлөгчМонгол Ардын Нам
18Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГУлс төр судлаач, Стратеги академийн гүйцэтгэх захиралМонгол Ардын Нам
19Хассуурийн ГАНХУЯГ"Хера групп"-ийн ерөнхийлөгчМонгол Ардын Нам
20Бадарчийн ЖАРГАЛМАА"Ийгл" телевизийн хөтлөгч, сэтгүүлчМонгол Ардын Нам
21Пүрэв-Очирын АНУЖИН"Монгал товчоон" нэвтрүүлгийн продюсер, МАН-ын Бага хурлын гишүүнМонгол Ардын Нам
22Баттөмөрийн ЭНХБАЯРХууль зүйн дэд сайд асанМонгол Ардын Нам
23Хүрэлбаатарын БУЛГАНТУЯАСангийн дэд сайдМонгол Ардын Нам
24Ганибалын АМАРТҮВШИНМонгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралМонгол Ардын Нам
25Тогмидын ДОРЖХАНДХҮН намын удирдах зөвлөлийн дарга, эдийн засагчЗөв хүн Электорат эвсэл
26Буланы БЕЙСЕНМэс заслын зөвлөх эмчАрдчилсан Нам
27Амгалангийн АДЪЯАСҮРЭН"Номгон Санчир групп"-ийн ерөнхий захирал Ардчилсан Нам
28Жамбын БАТСУУРЬСүхбаатар аймгийн Засаг даргаАрдчилсан Нам
29Наянтайн ГАНИБАЛХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд даргаАрдчилсан Нам
30Цэвэгдоржийн ТУВААНАрдчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаАрдчилсан Нам
31Одонгийн ЦОГТГЭРЭЛТЭСО корпорацийн ЕрөнхийлөгчАрдчилсан Нам
32Ширнэнбаньдын АДЬШААМонгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхАрдчилсан Нам
ХҮСНЭГТ 2. УЛИРАН СОНГОГДОЖ БУЙ ГИШҮҮД
Овог нэрУИХ-д хэд дэх удаагаа сонгогдож байгааНам
1Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ2Монгол Ардын Нам
2Жамъянгийн МӨНХБАТ2Монгол Ардын Нам
3Ганзоригийн ТЭМҮҮЛЭН2Монгол Ардын Нам
4Хавдисламын БАДЕЛХАН2Монгол Ардын Нам
5Гомбожавын ЗАНДАНШАТАР4Монгол Ардын Нам
6Сүхбаатарын БАТБОЛД4Монгол Ардын Нам
7Жадамбын БАТ-ЭРДЭНЭ2Монгол Ардын Нам
8Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН2Монгол Ардын Нам
9Шатарбалын РАДНААСЭД2Монгол Ардын Нам
10Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ2Монгол Ардын Нам
11Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН3Монгол Ардын Нам
12Содномын ЧИНЗОРИГ2Монгол Ардын Нам
13Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН2Монгол Ардын Нам
14Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ3Монгол Ардын Нам
15Нямаагийн ЭНХБОЛД6Монгол Ардын Нам
16Чимэдийн ХҮРЭЛБААТАР4Монгол Ардын Нам
17Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН4Монгол Ардын Нам
18Бөхчулууны ПҮРЭВДОРЖ2Ардчилсан Нам
19Сандагийн БЯМБАЦОГТ4Монгол Ардын Нам
20Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН2Монгол Ардын Нам
21Цэрэнпилийн ДАВААСҮРЭН4Монгол Ардын Нам
22Лхагвын МӨНХБААТАР2Монгол Ардын Нам
23Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН3Монгол Ардын Нам
24Ухнаагийн ХҮРЭЛСҮХ4Монгол Ардын Нам
25Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ2Монгол Ардын Нам
26Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ5Монгол Ардын Нам
27Болдын ЖАВХЛАН2Монгол Ардын Нам
28Баагаагийн БАТТӨМӨР2Монгол Ардын Нам
29Батсүхийн САРАНЧИМЭГ2Монгол Ардын Нам
30Дамдины ЦОГТБААТАР2Монгол Ардын Нам
31Цэндийн МӨНХ-ОРГИЛ3Монгол Ардын Нам
32Төмөрбаатарын АЮУРСАЙХАН2Монгол Ардын Нам
33Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ2Монгол Ардын Нам
34Жамбалын ГАНБААТАР2Монгол Ардын Нам
35Хишгээгийн НЯМБААТАР2Монгол Ардын Нам
36Ням-Осорын УЧРАЛ2Монгол Ардын Нам
37Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР3Монгол Ардын Нам
38Даваажанцангийн САРАНГЭРЭЛ3Монгол Ардын Нам

МАН-аас найман хүн дөрөв ба түүнээс дээш удаа ийнхүү сонгогдож байна.

Санал хураалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.  


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.