"Музейн нээлттэй өдрүүд" 10-аас доош насныханд үйлчлэхгүй
2 сарын 26, 2019

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд тохиож байгаа юм. Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор музейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй байх, үзвэрийн танхимын цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд хийж, агаар сэлгэх арга хэмжээ авах чиглэлийг БСШУСЯ-наас гаргаад байна.