Кливленд Кавальерс Кэндрик Пэркинстэй гэрээ байгууллаа
4 сарын 15, 2018

Дорнод бүсийн хүчирхэг багуудын нэг Кавальерс ахмад тоглогч Кэндрик Пэркинстэй гэрээ байгуулсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Пэркинсийн хувьд 2017-2018 оны улиралд хөгжлийн лигт тоглож байсан юм.

Пэркинс хамгийн сүүлд 2015- 2016 оны улиралд Нью Орлеанс Пэликанс багийн бүрэлдэхүүнд 37 тоглолт хийхдээ 2.5 оноо, 3.5 самбараас бөмбөг авалт дунджилсан юм. Плэйоффт өрсөлдөх эрхээ авсан хэд хэдэн багууд түүний араас хөөцөлдсөн ч Пэркинс өөрөө Кавальерс багийг сонгосон байна.

Тэрээр 2003 оны драфтын эхний тойргийн сонголтоор НБЭ-д хөл тавьж байсан бөгөөд түүнээс хойш Сэлтикс, Тандер, Пэликанс, Кавальерс зэрэг багуудад тоглож байсан юм.

Бостон Сэлтикс багт хамгийн өндөр амжилтаа үзүүлж 2007-2008 оны улиралд НБЭ-ийн аварга гэх нэр хүндтэй цолыг хүртэж байсан билээ. Тэрээр плэйоффын 149 тоглолтонд оролцсон арвин туршлагатай тамирчин. Тиймээс Кавальерс багт түүний самбар доорх хамгаалалт, туршлага хэрэг болох нь мэдээж юм.