NBA-гийн Юта Жазз багийн тамирчнаас COVID-19 илэрсэн тул ээлжит тоглолтоо цуцаллаа
3 сарын 12, 2020

NBA буюу Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчоос COVID-19 халдвар илэрсэн тул ээлжит тоглолтоо албан ёсоор цуцалж байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.

Тодруулбал, Юта Жазз багийн франц төвийн тоглогчийн шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон байна.

NBA өнөөдрийн тоглолтоо хэзээ явуулахыг дараа нь мэдэгдэх бөгөөд цар тахлын эсрэг хийх дараагийн алхмуудаа тодорхойлох талаараа мэдэгдэлдээ дурджээ.

NBA To Suspend Season Following Tonight's Games
View image on Twitter