Ирэх долоо хоногт дуу цахилгаантай аадар бороо орно
8 сарын 15, 2021

Цаг уур орны шинжилгээний газраас мэдээлснээр ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр халах аж.

2021 оны наймдугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

16-нд баруун аймгуудын нутaг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 18,19-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр, 18-нд нийт нутгаар  сэрүүснэ