"COREX" үндэсний блокчэйн болон "Крипто пуужин" нар хамтран ажиллана
2 сарын 9, 2022

Монгол Улсын анхны хосолсон блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “COREX” ХХК, Төвлөрсөн бус санхүүгийн зөвлөгөө өгөгч “Crypto Puujin” компаниуд Монгол улсын блокчэйн болон крипто салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах тал дээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт блокчэйн технологийн мэдлэгтэй боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, блокчэйн хамтрал, комюнитиг үүсгэх зэрэг ажлуудыг гол зорилгоо болгон ажиллах юм. Талууд санамж бичгийн хүрээнд 2022 оны 3-р сард блокчэйн сэдэвт чиглэсэн бүх насны иргэд хамрагдах боломжтой Хакатон тэмцээнийг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Хакатон тэмцээн нь төвлөрсөн бус сүлжээний технологийн төслийг шалгаруулан хамтран ажиллах, олон нийтэд блокчэйн технологийн хэрэглээ, ашиг тус, бизнесийн шинэ боломжийг таниулах зорилготой байх юм.