Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ
3 сарын 23, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.

Цахилгаан утсанд “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Хятадын Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж явсан Боинг-737 онгоц сүйрч, 132 хүн эндээд буй юм.