Макс Ферстаппэн улирлын хоёр дахь гараандаа түрүүллээ
4 сарын 25, 2022

Formula 1-ийн 72 дахь улирлын дөрөв дэх гараа буюу Эмилия Романьягийн Гран-При тэмцээн Имола хот дахь "Autodromo Enzo e Dino Ferrari" зам дээр боллоо. 4.909 км урт замыг 63 удаа тойрох даалгавартай гараанд өнгөрсөн улирлын аварга, "Red Bull" багийн нисгэгч Макс Ферстаппэн түрүүллээ. Тэрээр улирлын хоёр дахь гараа болох Саудын Арабын Гран-При тэмцээнд түрүүлсэн ч сарын эхэнд болсон Австралийн Гран-Прид бариандаа орж чадаагүй юм. Улмаар алдаад байсан оноогоо Италиас нөхөж арын машинаасаа 16 секундээр тасарч барианд оров. Харин түүний багийн хамтрагч Сержио Перез хоёр Гран-При дараалан аман хүзүүдлээ.