Ирэх сард Улаанбаатар хотод Их дуулга болно
5 сарын 2, 2022

Ирэх сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар  хотод Их дуулга болох гэж байгаа билээ. "Степпе арена"-д болох энэхүү тэмцээнд одоогоор Чили, Кыргызстан, Португаль зэрэг улсын тамирчид мэдүүлгээ илгээгээд байгаа. Уг тэмцээнд оролцохоор Франц болон Өмнөд Солонгосын тамирчид өчигдөр хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотод иржээ.