Монголын эмэгтэй боксчид "Стамбул-2022" ДАШТ-нд өрсөлдөхөөр явлаа
5 сарын 2, 2022

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ тавдугаар сарын 6-20-ны хооронд Туркийн Стамбул хотод болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөх юм.