"Samsung Electronics” компани зах зээлд дахин тэргүүллээ
5 сарын 2, 2022

Нэгдүгээр улиралд “Samsung Electronics” компани ухаалаг гар утасны нийлүүлэлтээр “Apple”-ийг гүйцсэнээр, зах зээлд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн авлаа. Уг хугацаанд “Samsung Electronics” компани дэлхий даяар 74 сая нэгж ухаалаг гар утас нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх улирлаас долоон хувиар, өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тус компани дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн 23 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин “Samsung Electronics”-ийн гол өрсөлдөгч “Apple” компани зах зээлийн 18 хувийг бүрдүүлж байна.