Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
5 сарын 5, 2022

Зуны тэргүүн хөхөгчин сар

Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр

Аргын тооллын: 2022.5.5, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05.28-20.10

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.